Nabízeno v

Kredity

PERFORMING ARTISTS
Hurd
Hurd
Performer
COMPOSITION & LYRICS
Ishkhuu, S.
Ishkhuu, S.
Songwriter

Texty

Тэнгэрийн сарыг минийх гэж өмчлөх шиг
Тэвэрч үзээгүй чамайг би өөрийнх гээд ч яахав дээ
Тэр сайрын чулууг минийх гэж адгах шиг
Танхилхан чинийхээ цэнгэхийг хориод ч яахав

Талдаа дуулах шувуухайг зүслэж чадахгүй шиг
Туйлаас дотно чамайг би үнсэхийг бодоод ч яахав
Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг
Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ
Тэнгэрийн оддыг цуглуулж эвлүүлэх шиг
Төөтгөр гэзгийг чинь сүлжих гээд ч яахав дээ
Талдаа дуулах шувуухайг зүслэж чадахгүй шиг
Туйлаас дотно чамайг би үнсэхийг бодоод ч яахав
Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг
Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ
Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг
Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ
Таанатай говийн үнэрийг дарах гэж дайрах шиг
Торгон энгэр биеийг чинь таалах гээд ч яахав дээ
Тариа халиурсан намрыг өвлөөр орлуулах шиг
Тоймгүй олон үгсээр чамайг зовоогоод ч яахав

Written by: Ishkhuu, S., Siskind
instagramSharePathic_arrow_out