Texty

Амар байна уу гэж аавтайгаа би золгоно Амар сайн уу гэж ээж минь намайг үнсэнэ Урлаж оёсон дээлээрээ би гоёод Ургах нарыг угтан тосох сайхан Хийморио сэргээсэн хайрхан уулаа шүтээд Хайртай нутгийнхан зон олноороо хурайлна Мал сүрэг налайж шандаст хүлэг нь хурдалсан Миний ардын аялгуут дуу эгшиглэнэ Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе Мөнхийн ариун ёсоо дээдлэнэ Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе Аав ээж элгэн түмэнтэйгээ уулзах сайхан Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан Сэтгэл хөглөсөн тал нутагтаа очоод Санаа бодлынхоо хурыг тайлан тайтгарна Хөөр баяр цалгиж эгэл ард минь уярсан Хайртай нутгийнхаа өвөрт нь жаргах сайхан Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе Мөнхийн ариун ёсоо дээдлэнэ Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе Аав ээж элгэн түмэнтэйгээ уулзах сайхан Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан
Writer(s): B., Gankhurel, Otgonbaatar Damba Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out