Music Video
Music Video
Credits
PERFORMING ARTISTS
Намсрайноров
Performer
COMPOSITION & LYRICS
Намсрайноров
Songwriter
Lyrics
Зүүдэн тэргэл алсын гэрлийн цэнхэр уулсаас
Зүрийн гөрөөс цахилах шиг цагаахан манан сарнилаа ч
Зүрхний аглагт эрхэлсэн сүүтэй цэцэгхэн чамайгаа
Зүгээр нэг л мартаж чадахсан билүүдээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ
Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа
Үүлс нь эргэх тэнгэрийн үрээ шаргал наран
Өлмийд гандах цэцэгсийг орхиод нэг л холдлоо ч
Өрцөн цаана минь нялхрах энхэр цэцэгхэн чамайгаа
Үйлийн зоргоор мартаж чадахсан билүү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ
Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа
Уйдан уйдан намрын бүүдэн тэнгэр исгэрээд
Уринаар ирсэн шувууд хоргодон, хоргодон буцлаа ч
Нууцхан сэтгэлийн хавраараа дэлбээлж гэрэлтсэн чамайгаа
Нулимсан дотроо мартаж чадахсан билүү дээ хорвоо
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ
Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа
Уруулын хээгээр сүлэн байж учирсан амраг минь ээ
Уянга хайрын орчлонд зүрх шиг ганц л байх юм аа
Written by: Намсрайноров


