Music Video

Хүү нь гомдоогүй (live)
Watch Хүү нь гомдоогүй (live) on YouTube

Credits

PERFORMING ARTISTS
Hurd
Hurd
Performer
Gurbazar Sh.
Gurbazar Sh.
Performer
Balkhjav L.
Balkhjav L.
Performer
COMPOSITION & LYRICS
Hurd
Hurd
Songwriter
Gurbazar Sh.
Gurbazar Sh.
Songwriter
Balkhjav L.
Balkhjav L.
Songwriter

Lyrics

Уяандаа тонгочих унага нь алдуурхад Уртын цоохор зэл нь гомдоогүй Уулын сүүдэр насыг нь нөмөрхөд Ухаант аав минь наранд гомдоогүй Сарны сүүдэр санааг нь үймүүлэхэд Сайхан аавд минь тэнгэр гомдоогүй Нисээд холдоход нуур нь мэлмэрсэн Эргээд ирнэ гэж уулс нь гомдоогүй Өргөсөн сүү нь одонд хүрээгүй ч Өрлөг ээжид минь тэнгэр гомдоогүй Өөрийн заяандаа бүдэрч явсан Миний л ээжий наранд гомдоогүй Хатуу чулуун дээр нь гишгэлсэн Хүлэг нь газартаа гомдоогүй Хайрлах л гэж зандарсан Аавдаа хүү чинь гомдоогүй Зөн бүдгэрэн уймрахад минь Зүрх минь хэзээ ч тавиланд гомдоогүй Зүүдний үзүүрт ухаарч амжих Сэтгэл минь байхад хорвоод гомдохгүй Зүүдний үзүүрт тэнүүцэж чадах Сэтгэл минь байхад хүмүүст гомдохгүй Ирмэг чулуун дээр нь гишгэлсэн Адуу нь газартаа гомдоогүй Энэ л яваа насандаа Эх орондоо хүү нь гомдохгүй Ирмэг чулуун дээр нь гишгэлсэн Адуу нь газартаа гомдоогүй Энэ л яваа насандаа Эх орондоо хүү нь гомдохгүй
Writer(s): Balkhjav L., Gurbazar Sh. Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out