Video musicale

NULIMSAA TEVCHIE - BAYARTSETSEG lyrics SUBSCRIBE дараад дэмжээрэй
Guarda NULIMSAA TEVCHIE - BAYARTSETSEG  lyrics SUBSCRIBE дараад дэмжээрэй su YouTube

In primo piano

Crediti

PERFORMING ARTISTS
Bayartsetseg
Bayartsetseg
Performer
Б.Баярцэцэг
Performer
COMPOSITION & LYRICS
Otgonbayar Damba
Otgonbayar Damba
Songwriter

Testi

Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа
Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй
Гурван жил итгэл алдалгүй чамайг хүлээсэнсэн
Миний хуриман дээр ирнэ гэж санасангүй
Хултай айраг цалгих аяны дугараанд
Харцаараа чи гомдол нэхэн уйлаад
Нулимсыг чинь анх үзээд сэтгэл минь бухимдан
Энэ л өдөр учирна гэж санасангүй
Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Санасанаар болдоггүй хувь заяаны эрхээр
Сайн хүний үрийг гомдоож дээ
Ухаарал хайрласан чамайгаа бодон бодсоор
Учирсан амрагаа би гомдоож дээ
Гүехэн ус урсаад далай болохгүйн адил
Уйлаад чиний нулимс нуур болохгүй ээ
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Нулимсаа тэвчье...
Хүлээн хүндэтгэн байж хүний итгэлийг олоорой гээд
Хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулна
Нэгэнт өнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч
Цээжиндээ зангирах нулимсаа тэвчье
Written by: Otgonbayar Damba
instagramSharePathic_arrow_out