뮤직 비디오

뮤직 비디오

크레딧

실연 아티스트
Салхи
실연자
작곡 및 작사
Салхи
작사가 겸 작곡가

가사

Хөөрхөн биш ч гэсэн хайрыг минь булаасан хонгор охин минь
Хөөрүү сэтгэлд минь нэгийг бодогдуулсан уяхан зангийг чинь
Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Давхраатай алаг нүдээрээ надруугаа инээмсэглээд ширтэж байсныг чинь
Ширтэж байсныг чинь
Дараа болоё гээд үнсэх гэсэн намайг түлхээд ичингүйрч байсныг
Ичингүйрч байсныг
Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Чамайг мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Чамтайгаа өнгөрүүлсэн (Чамтайгаа өнгөрүүлсэн)
Мөч бүхэн жаргалтай сайхан санагдана аа (Мөч бүхэн жаргалтай сайхан санагдана аа)
Чинийхээ эгэл дүртэй учирсан би жаргалтай (Би жаргалтай)
Би мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Чамайг мартая гээд мартаж чадахгүй юм
Хайр гэдэг чинь энэ л юм болов уу?
Written by: Салхи
instagramSharePathic_arrow_out

Loading...