제공

크레딧

실연 아티스트
Самъяагийн Ганзориг
실연자
작곡 및 작사
Самъяагийн Ганзориг
송라이터
Төгсжаргал. А
작곡가
Оюунтуяа. Б
송라이터

가사

Амиа хувааж намайг төрүүлсэн
Ариухан сэтгэлтэй миний ээжийн
Буян заяагаа үрсдээ хайрласан
Бурхан ивээлтэй миний ээжийн
Ээжийн хорвоод эргэж заяахгүй
Ээж таныгаа хайрлан дуулъя
Энэ л насаараа дуулж л явъя даа
Үлэмжийн сайхан бүүвэйн дуугаа
Үрдээ аялсан миний л ээжий
Үргэлж биднээ хайраар ивээсэн
Үүрдийн ганцхан наран ээж минь
Ээжийн хорвоод эргэж заяахгүй
Ээж таныгаа хайрлан дуулъя
Энэ л насаараа дуулж л явъя даа
Бүхнийг хайрлах уяхан сэтгэлтэй
Буянтай буурал миний ээжийн
Буцаад ирэхгүй холоо явсан ч
Бодлоос уяатай бурхан ээж минь
Ээжийн хорвоод эргэж заяахгүй
Ээж таныгаа хайрлан дуулъя
Энэ л насаараа дуулж л явъя даа
Энэ л насаараа дуулж л явъя даа
Written by: Оюунтуяа. Б, Самъяагийн Ганзориг, Төгсжаргал. А
instagramSharePathic_arrow_out