크레딧

실연 아티스트
Л. Болдбаатар
실연자
작곡 및 작사
Losol Boldbaatar
Losol Boldbaatar
작사가 겸 작곡가
Б. Пүрэвсүрэн
작곡가
Г. Пүрэвдорж
작사가 겸 작곡가

가사

Зээрийн шаргал дэнж дээр ханаа шийрлэн тухалсан
Зэрэглээ хатирсан талдаа хангал булгиулж аргадсан
Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би
Танан цагаан гэртээ хоймор дүүргэн налайсан
Тагнайд ууссан айргаа хул мэлтэлзүүлэн сөгнөсөн
Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би
Өглөөн нарнаас өрсөөд уургаа тулан мордохдоо
Өнийн цэнхэр говио уртын дуугаар аргадсан
Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би
Зовхи нь өөдөө монголынхоо нүүдэлч удмын үр сад билээ бид
Зоргоор амьдрах хорвоодоо босоо хийморьтой эр хүн эр хүн билээ би
Written by: Losol Boldbaatar, Б. Пүрэвсүрэн, Пүрэвдорж. Г
instagramSharePathic_arrow_out

Loading...