album cover
Aavd
album cover
Aavd은(는) {albumName} 앨범에 수록된 곡으로 2020년 6월 30일일에 Uka에서 발매되었습니다.Aavd - Single
2020년 6월 30일
라벨Uka
BPM87
멜로디에 강한 음악
어쿠스틱 악기 중심
발랑스
춤추기 좋은 음악
에너지

뮤직 비디오

뮤직 비디오

가사

Хээе еээ яаа ааа
Нэгэн сайн хүн аавтайгаа цуг амьдраад
Нэгэн үеийн найз шиг тэд найзлана
Хүү нь аавынхаа хайранд өсч том болоход
Хүрэх алсад одохоор аав нь тэнгэрт буцна
Аавын захиас
Миний хүү нэрээ хичээ
Өөрийн үйл хэргээ түүх болгон бич ээ
Аав нь залуудаа зөндөө алдсан бас оносон
Унасан нүхэндээ ч ахиад бүдэрсэн
Унах аюул биш ээ босох зориг гол нь
Урд таарсан бэрхшээл бүрийг давах гол нь
Ойрын биш холын хараатай бол холыг зорино
Орчлон хорвоог эхлээд таниж авах нь хамгийн гол нь
Өнөөдрийн чиний тарьсан үр тариа
Маргааш хүрэх чиний зорьсон бариа
Өнгөнд автсан дэлхийг өөрчлөх хүсэл зориг
Бадарч асвал хүү минь тэр бол чиний хувь заяа (Хувь заяа)
Авах гэж биш өгөх гэж амьдар
Аав нь тэгж чадаагүй ээ
Амархан биш гэхдээ чи чадна
Аав нь хүрч амжаагүй ээ
Өөрчил дэлхийгээ
Өөрчил дэлхийгээ
Үзэсгэлэнт охид нүдийг чинь булаана
Өнгө мөнгөөр хэмжээд нүүр чинь улайна
Гэвч тэднийг бүү гомдоо зүрхийг нь олж нээ
Зүг нэг нь таарч хань чинь болно шүү дээ
Эмэгтэйн нүднээс бөмбөрөн унах нулимс
Гунигийнх бус хайрынх бас баярынх байвал
Эр хүн болжээ гэж ээж чинь баярлах
Энгийн хайраас эхлээд чиний зам чинь нээгдэнэ
Мөнгө бүү тойр, үйл хэрэгт зорь
Зөвхөн мөрөөдөөд хэрэггүй өөрийгөө сорь
Уурын мунхаг бол тэнэгийн тунхаглал
Чи бол ухаантай, аавынхаа бахархал
Бодож бай! (Бодож бай!)
Бодолдоо үнэнч бай!
Үг хэлсэн бол түүндээ эзэн бай! (Бай! бай! бай!)
Өнгөт ертөнцийг өөрчлөх зориг
өөр хүнээс биш чи өөрөөсөө хай
Авах гэж биш өгөх гэж амьдар
Аав нь тэгж чадаагүй ээ
Амархан биш гэхдээ чи чадна
Аав нь хүрч амжаагүй ээ
Өөрчил дэлхийгээ
Өөрчил дэлхийгээ
Өөрчил дэлхийгээ өөрийнхөөрөө
Өөрчил дэлхийгээ
Written by: Ulambayar Davaa
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...