크레딧
실연 아티스트
Khayankhyarvaa Amgalan
보컬
작곡 및 작사
Khayankhyarvaa Amgalan
송라이터
Bolor-Erdene Kh
송라이터
프로덕션 및 엔지니어링
Khayankhyarvaa Amgalan
프로듀서
가사
наа наа наа наа наа наа
Шөнө дундын хонх шиг одод жингэнэж
Шинэ эхлэл, дарс шиг амтагдана
Миний гарт чиний гар шурган ороод
Чиний харцанд би бүхлээрээ ууслаа
Хайрын шивнээ, цастай хамт будрахад
Хамтдаа бид хуучин дурсамжуудаа үдлээ.
Цаг цохиж цоо шинэ эхлэлийг урин авчрахад
Цангинах ерөөл, халуун тэврэлтээр бид угтлаа.
Шинэ жилийн үдэш хайрын тодхон оч шиг
Харанхуйг асаахаар гэрэлтэх ид шид шиг
Миний хажууд дахин үлдсэн чамтайгаа
Цаг хугацааны шинэхэн хаалгаар алхан орлоо
Сарны гэрэл хацрыг чинь үнсэх шиг
Чамаас тодхон гэгээ цацарна, энэ үдэш
Зүрхний цохилтууд нэгэн аялгуунд нэгдлээ
Зүүдэн сартай хорвоо дүүрэн жаргалд ууслаа
Шинэ жилийн үдэш хайрын тодхон оч шиг
Харанхуйг асаахаар гэрэлтэх ид шид шиг
Миний хажууд дахин үлдсэн чамтайгаа
Цаг хугацааны шинэхэн хаалгаар алхан орлоо
Хээнцэр гэрлүүд энд тэндгүй бүжиглэж
Хээтэй орчлонгийн өнгө будгийг нэмжээ
Хайрын үгс, гэгээн ерөөлүүд энд тэндгүй нисэлдэж
Цаг хугацааны хаалгыг бид цоо шинээр нээлээ
Хайрын шивнээ, цастай хамт будрахад
Хамтдаа бид хуучин дурсамжуудаа үдлээ.
Цаг цохиж цоо шинэ эхлэлийг урин авчрахад
Цангинах ерөөл, халуун тэврэлтээр бид угтлаа.
Шинэ жилийн үдэш хайрын тодхон оч шиг
Харанхуйг асаахаар гэрэлтэх ид шид шиг
Миний хажууд дахин үлдсэн чамтайгаа
Цаг хугацааны шинэхэн хаалгаар алхан орлоо
Written by: Bolor-Erdene Kh, Khayankhyarvaa Amgalan