가사
Хайр чи намайг зориод ирлээ гэж үү
Халууцаад байх шиг санагдаад байна
Хажууд чинь суугаад үлдмээр байна
Бардам зантай чинийхээ өмнүүр
Алхах тоолондоо догдлоод байна
Аз жаргалыг мэдэрмээр байна
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч (Болооч)
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаач намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч
Хайраа шивнээч
Mmmm
Цагаахан даашинзаа сарнайгаар чимлээ
Цайлган хайраа би оддоор гоёод
Цасан дундуур наддаа ирээч
Үдшийн сараар (Үдшийн сараар)
Хацраа би гоёлоо
Үүрийн цолмонгоор харцаа над дээр (Xарцаа над дээр)
Үнсэхдээ чи хүслээ бодооч
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач (Гуйгаач)
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч (Тэврээч)
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч (Болооч)
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаач намайг хайрлаач
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч
Ариухан хайраа намайгаа хөтлөөд алсын зорин хамт нисээд
(Алсын зорин хамт нисээд)
Нартай шөнө шиг сэтгэл гийгээд
Надтай хамт өглөөг угтаач, угтаач
Амраг чинь болохыг надаас чи гуйгаач
Анхны минь үнсэлтийг мэдрүүлээч
Өхөөрдөм энхрий чи намайг тэврээч
Намайг зүүдлээч өөрт чинь би дурлачихаад байна
Зүүднийх биш жинхэнэ ханхүү минь болооч (Болооч)
Үүлнээс дээш намайгаа тэврээд хөөрөөч
Яг над шиг ихээр чи надад дурлаач намайг хайрлаач (Дурлаач, хайрлаач)
Ялгуун сартай үдшээр хайраа шивнээч
Намайгаа хайрлаад ялгуун сартай үдшээр
Хайраа шивнээч
Written by: 3 Охин, Bold Dorjsuren