Tekst Utworu

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг ижийтэй билээ би Бүс нь чанга ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би Уран биелгээний аясаар намилзан долгиотох Угаасан устай билээ би Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах Унасан газар шороотой билээ Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол Унаж босож дэнчиж үнэнтэй нөхрөлсөн андуухан энэхэн заяа минь Унаган төрлөх нутаг гэгээн өвгөдын ариун ёсонд таацаа юм болов уу Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа Буцах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөөс Мянган хоног зүрх шархалж нэг л гундуу гэлдэрнэм бишүү би Эргэх нэгээхэн цаг дор хөх Монгол минь жаргалын нартай мандаваас Айсуй буман өдрүүд тайван амгалан уужим тэнэгэр алхнам бишүү би Хааяа хааяа сэтгэл минь сэмэрэх юм Аяар аяархан амьдрал минь дэнсэлэх юм даа
Writer(s): Inconnu Compositeur Auteur, Azbayar Enkhtur Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out