Vídeo da música
Vídeo da música
Créditos
INTERPRETAÇÃO
Аадар
Interpretação
COMPOSIÇÃO E LETRA
С.Алтанзавъяа
Composição
CC
Composição
Letra
Эхэмсэг чи эгэлгүй ч энхрийхэн, дулаахан
Харц чинь над дээр нууцхан тусахад
Хайрлаасай гэж би хүсэн хүсэн тэмүүлэн догдолсон
Ялдамхан чи дөлгөөхөн
Ярихыг чинь сонсоод суусан
Үг чинь намайг сорин ирэхэд
Үнэн сэтгэлдээ чиний ухаалаг гэдгийг мэдэрсэн
Дахилт: Хаанаас ч ирсэн учрал дунд
Хаачхаа мэддэг зүрхээ чи
Харамлан нуугаад надад эргэлзээ юу
Цагаахан, бас тансагхан цэцгэстэй би зүйрлэх үү
Цэнхэр тэнгэрт дүүлэн нисэх
Цав цагаан хун чи
Миний сэтгэлийн нууранд эрхлэн хөвөөч
Гэнэтхэн ирсэн учрал дунд
Гэгэлзэн яарсан зүрхээ нээгээд хайраа өгөөд надад ирээч
Дх: Би чамд хайртай гэсэн үгээ хэлж чадаагүй сэтгэлдээ л тээсэн
Цаг хугацаа эргэн хөрвөөнө чамайг би хүлээн хүлээнэ
Чиний зүрх хэний төлөө цохилох вэ
Хаанаас ч ирсэн учрал дунд
Хаачихаа мэддэг зүрхээ чи
Харамлан нуугаад надад эргэлзээ юу
Written by: Altanzaviya S.


