Créditos

INTERPRETAÇÃO
Unurbayar Munkhbayar
Unurbayar Munkhbayar
Bateria
Enerelmaa Ulambayar
Enerelmaa Ulambayar
Vocais
Oyunbold Bayandalai
Oyunbold Bayandalai
Baixo
Gal Narmandakh
Gal Narmandakh
Violão
Munkh-Orgil Turbold
Munkh-Orgil Turbold
Violão
Ankhjargal Selenge
Ankhjargal Selenge
Teclados
Zolzaya Bayarmagnai
Zolzaya Bayarmagnai
Violino
Khuslen Erdenebat
Khuslen Erdenebat
Viola
Ankhmaa Battulga
Ankhmaa Battulga
Violoncelo
COMPOSIÇÃO E LETRA
Unurbayar Munkhbayar
Unurbayar Munkhbayar
Composição
Enerelmaa Ulambayar
Enerelmaa Ulambayar
Composição
PRODUÇÃO E ENGENHARIA
Munkh-Orgil Turbold
Munkh-Orgil Turbold
Produção

Letra

Одот ертөнцийн гялбаанд
Орь ганцаар нэг ойртож, нэг холдоно
Огторгуй хоосон мандалд
Орхигдож үлдэн ганцаар орших
Тэр санаа алдана уртаар, гэрлийн хурдаар
Дагуул болсон урт хугацаанд
Гэвч энэ удаа гэрэл тусан тулж ирлээ
Тэнхлэг тойрон эргэлдэвч
Бодолд минь тэр эргэлдэнэ
Тэвчиж ирсэн бүхнээ гээж
Гэтэлгэнэ, эдгэрнэ
Миний хайсан бүхэн чамаас гэж би итгэнэ
Эргэлзэх зүйл үгүй
Эрхэс тэнгэр уудам ч эн тэнцэх учиргүй
Мөнхийн гэрэл минь чи
Эгшин зуурт гийгүүлэх
Чи минь цор ганц, энэ үнэн
Эргэх бүхэн ээлжлэвч
Энэ хайр минь гүв, гүн нь
Орчлон хорвоогийн хязгаарт
Огтлолцох цэгээ тэр олж ядсан ч
Огт оргүй хоосон чанараас
Олж авсан тэргэл сарны туяа
Тэр харанхуйд харц булаам, гэрлийн гялаан
Эгнэгт гийсэн илч дулаан
Эгцэлж ирсэн эхний мөчөөс
Нэгэнтээ эдгэрсэн
Миний хайсан бүхэн чамаас гэж би итгэнэ
Эргэлзэх зүйл үгүй
Эрхэс тэнгэр уудам ч эн тэнцэх учиргүй
Мөнхийн гэрэл минь чи
Эгшин зуурт гийгүүлэх
Чи минь цор ганц, энэ үнэн
Эргэх бүхэн ээлжлэвч
Энэ хайр минь гүв, гүн нь
Дулаацахыг хүсээд тэд надаас явлаа ч гэлээ
Тэр дулааныг улам бүр над руу төөнөсөн
Цорын ганц илч дулаан, энэ удаа
Цаг хугацааг ухраан чам руу хурдална
Миний хайсан бүхэн чамаас гэж би итгэнэ
Эргэлзэх зүйл үгүй
Эрхэс тэнгэр уудам ч эн тэнцэх учиргүй
Мөнхийн гэрэл минь чи
Эгшин зуурт гийгүүлэх
Чи минь цор ганц, энэ үнэн
Эргэх бүхэн ээлжлэвч
Энэ хайр минь гүв, гүн нь
Written by: Enerelmaa Ulambayar, Unurbayar Munkhbayar
instagramSharePathic_arrow_out

Loading...