Создатели

ИСПОЛНИТЕЛИ
Haranga
Haranga
Исполнитель
МУЗЫКА И СЛОВА
Ц. Энхманлай
Композитор
Г. Бадарч
Автор песен

Слова

Шиврээ борооны шивнээ
Сэтгэлд нэгийг шивнээд байна даа
Амраг хонгор чи минь
Алдрайхан наддаа бодогдоод байна даа
Шиврээ борооны шивнээ
Шинэхэн чамд минь хүрээ байлгүй
Сайхан чамд минь хүрсэн бол
Сэтгэлийн минь үгийг хэлээ байлгүй
Өөө өө өөө өөө өөө өө өө
Намираа борооны шивнээ
Надад нэгийг шивнээд л байна даа
Холын тэртээд зорьсон
Хонгор чамайгаа мөрөөдсөөр сууна даа
Намираа борооны шивнээ
Найз чамд минь хүрээ байлгүй
Хонгор чамд минь хүрсэн бол
Хайрын минь үгийн хэлээ байлгүй
Шиврээ бороо
Шиврээ бороо
Шиврээ борооны шивнээ
Сэтгэл минь шивнээд байна л даа
Амраг хонгор чи минь
Алдрайхан наддаа бодогдоод байна даа
Шиврээ борооны шивнээ
Ширхэг чамд минь хүрээ байлгүй
Сайхан чамд минь хүрсэн хойно
Сэтгэлийн минь үгийг хэлээ байлгүй
Өөө өө өө өө өө өөө өө
Өөө өө өө өө өө өөө өө
Written by: Г. Бадарч, Ц. Энхманлай
instagramSharePathic_arrow_out

Loading...