Lyrics

Бодлоо нөмрөөд нүдээ анина Зөрүүд нойроо би хүлээж байна Зүрхээ тэврээд зөөлөн инээнэ Маргаашийг хүлээнэ Нарны гэрэл зөөлнөөр ханан дээгүүр урсана аа, яг зураг шиг Дуудах сэрүүлэгний дуугаар зүүднээсээ би сэрнэ ээ Час хийсэн зүйл үгүй, өнгөрсөн хугацааг мартуулан Гэнэт орж ирсэн тэр нэгэн Зөөлөн дулаахан харц Өнөөдөр ч гэсэн таарах болов уу? Хүлээж тэсэхгүй нь, түүнийг харна гэхээс Дахиад таарвал, юу гэж түүнд хэлэх вэ? Нүүрэнд инээмсэглэл тодроно бодох төдийд Хүлээж тэсэхгүй нь хүлээж тэсэхгүй нь ээ Жинхэнэ дурлал эсвэл хальтхан л болов уу? Гэхдээ Аль нь ч байсан яг одоо Надад жаргалтай, надад жаргалтай байна Хүлээс нь суларч авах шинэ амьсгал шиг Чамайг харахаар нэг л гоё Хамт байгаач гэж яагаад хэлж болохгүй гэж Хэлж болохгүй гэж хэлж болохгүй гэж Жинхэнэ дурлал эсвэл хальтхан л болов уу? Гэхдээ Аль нь ч байсан яг одоо Надад жаргалтай, надад жаргалтай байна Хүлээс нь суларч авах шинэ амьсгал шиг Чамайг харахаар нэг л гоё Хамт байгаач гэж яагаад хэлж болохгүй гэж Хэлж болохгүй гэж хэлж болохгүй гэж
Writer(s): Mo, Odonbat Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out