Lyrics

Хайраа би чам руу алхаж явна аа
Дуу аяланхан яарч л байна
Хацар дээр минь энхрийхэн цагаан цас
Зөөлөн хаяланхан би даарч л байна
Чамайгаа санахаар дулаацаж л байна
Хайраа би чам руу алхаж явна (Алхаж явна)
Халуун тэврэлтийг үгүйлж л байна
Хажуугаар минь хайрандаа эрхлэх хос (Эрхлэх хос)
Жаргал тэмүүлэн гүйж л байна
Хайрын намуун өдөр дуулж л байна
Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юм уу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан
Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юм уу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан
Аа аа аа аа аа аа
Аа аа аа аа аа аа
Хайраа би чам руугаа алхаж явна (Алхаж явна)
Хасын цагаахан цасан хаялан байна
Хотын гэрэлт гудамж өнгөөр солонгорон байна
Үдшийн болзоо нь үлгэр мэт байна
Үнсэлтээ би чамдаа илгээе
Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юм уу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан
Дуулсан дууны минь эгшиг будрах цас ч юм уу
Дун цагаахан цасан ширхэг дурлал ч юмуу
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан
Хонгорхон ялдам дурлал, холдошгүй энхрий
Хайр чи бид хоёрын хүсэл цав цагаан
Тиймээ хайрт минь, бид хоёрын хайр мөнх гэдэгт би итгэж байна
Хүсэл минь цав цагаахан яг л энэ будрах цас мэт гэгээхэн, ариухан
Цаг хугацаа улиран өнгөрөвч хэзээ ч хувирашгүй
Үргэлж шив шинэхэн, цав цагаахнаараа
Зүрхэнд минь мөнхөд орших
Тиймээ чи бидний хайр
Written by: Гурван Охин
instagramSharePathic_arrow_out

Loading...