Krediler

PERFORMING ARTISTS
Намсрайноров
Performer
COMPOSITION & LYRICS
Намсрайноров
Songwriter

Şarkı sözleri

Тэнгэрээс гүнж хувилж ирээд
Тэвэрт минь буусымаа
Энгэрээс яргуйг хэнзлэн
Энхрийлж найгасымаа
Хайр хайранд хөглөгдөж
Дэгжин дэлгэрсэн юм
Халуун сэтгэлийн нууранд
Эрхлэж цэнгэсэн хорвоо юм
Хүмүн хүмүүний сэтгэлтэй охиноо би зүйрлэхээр
Хүндлэл эрдмийн дээд наран байгаасай үр минь
Хавар хаврын цэцэгстэй охиноо би зүйрлэхээр
Харахад л нэг энхэрхэн дэлбээ байгаасай
Зун зуны уяангатай охиноо би зүйрлэхээр
Зуун жилдээ дуурсах эгшиг байгаасай үр минь
Хавар хаврын цэцэгстэй охиноо би зүйрлэхээр
Харахад л нэг энхэрхэн дэлбээ байгаасай үр минь
Намар намрын үзэмжтэй охиноо би зүйрлэхээр
Наргил моддын дуундаас хуршсан байгаасай
Өвөл өвлийн ододтой охиноо би зүйрлэхээр
Өнгө уламаа л тодроод саран байгаасай үр минь
Намар намрын үзэмжтэй охиноо би зүйрлэхээр
Наргил моддын дуундаас хуршсан байгаасай үр минь
Хүмүн хүмүүний сэтгэлтэй охиноо би зүйрлэхээр
Хүндлэл эрдмийн дээд наран байгаасай үр минь
Written by: Намсрайноров
instagramSharePathic_arrow_out

Loading...