Lyrics

Чамайг харсан тэр мөчөөс хойш Чамтай уулзсан тэр өдрөөс хойш Цохилох зүрхэндээ би Нэг л зүйлийг амласан Аяа орчлон дэлхийн Өнгөний хоршил өөдөөс минь мишээж Оньсого мэт орхин одчихов уу? Хайртай хүнгүй өнгөрүүлсэн мөчүүд (мөчүүд) Хайргүй хүнтэй өнгөрүүлсэн шөнүүд (шөнүүд) Хамаг өнгөрсөн амьдралын минь Мөрүүдийг чи сарааччихав уу? Аяа цав цагаахан Хуудсан дээр цоо шинээр би Чи минийх гэж томоор бичнэ ээ Чи хэнийх ч бай Чиний зүрх хаашаа ч бай Ямар ч үнээр хамаагүй ээ, надад Хариулт хэрэггүй ээ, чи минийх Ямар ч үнээр хамаагүй ээ Өө, чи минийх, чи минийх Зулай дээрээс төөнөх наран (наран) Жирэлзэх долгионд тусах саран (саран) Үймэрсэн сэтгэлийг өлгийдөн цэгцэлж Аяа яв ягаахан Уруулан дээр чинь шуналтайгаар би Чи минийх гэж тачаан озсон Чиний зүрх хаашаа ч бай Ямар ч үнээр хамаагүй ээ, надад Хариулт хэрэггүй ээ, чи минийх Чи хэнийх ч бай Чиний зүрх хаашаа ч бай Ямар ч үнээр хамаагүй ээ, надад Хариулт хэрэггүй ээ, чи минийх
Writer(s): Inconnu Compositeur Auteur, Azbayar Enkhtur Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out