音乐视频

精选于

制作

出演艺人
Самъяагийн Ганзориг
表演者
作曲和作词
Самъяагийн Ганзориг
词曲作者

歌词

Мөнгөн тоногтой хазаар ч юм шиг ээ
Ганган хийцтэй эмээл ч юм шиг ээ
Хүмүүний шүтээн Богд Хан уул минь
Хүслийн минь тэнгэрт морь шиг дүүхэлзнэ ээ
Монгол газрын уул болхоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хөө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
Алтан хажтай хөөрөг ч юм шиг ээ
Амалгаа сайтай гаанс ч юм шиг ээ
Агаар нь тунгалаг Богд Хан уул минь
Алаг зүрхэнд минь аав шиг нөмрөлнө өө
Алдарт Монголын уул болхоороо
Аав минь юм шиг зүслэгдээ юу даа хө
Уул байтлаа аав шиг харагдаад
Учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
Минж булган малгай ч юм шиг ээ
Мэтгээ сайтай нудрага ч юм шиг ээ
Ургамлын дээд Богд Хан уул минь
Ухааны далайд ээж шиг намбайна аа
Эгэлгүй Монголын уул болхоороо
Ээж минь юм шиг зүслэгдээ юу даа хө
Уул байтлаа ээж шиг харагдаад
Учиртай нэгэн хайрхан ч юм уу даа
Монгол газрын уул болхоороо
Морь ч юм шиг зүслэгдээ юу даа хө
Уул байтлаа морь шиг харагдаад
Учиртай л нэгэн хайрхан ч юм уу даа
Учиртай л нэгэн хайрхан ч юм уу даа
Written by: Самъяагийн Ганзориг
instagramSharePathic_arrow_out