精选于

制作

出演艺人
Э. Оюумаа
表演者
作曲和作词
Э. Оюумаа
词曲作者

歌词

Гүйгүүл зэрэглээ холдон ойртоод
Гэнэн жаахан насаа санахад
Гэзэгний үзүүрийн томоогүй салхи нь
Гэрийн минь үнэрийг тээгээд ирдэг дээ
Санах л юм даа нутгаа санах юм
Сайхан цэнхэр нутаг минь харагдах юм даа
Шаргал талдаа хараа цуцаан
Саравчилж суудаг ижийдээ яархад
Шанхны туяатай хонгор нарнаас
Сэтгэл минь дандаа түрүүлээд очдог оо
Ижилгүй уудам нутгаа санах юм
Ижийтэй цэнхэр говь минь бодогдох юм даа
Зүггүй хязгаар алсран алслаад
Зүүгдээд дагадаг аавдаа үнсүүлэхэд
Зүсрээ намираа борооны үүлнээс
Зүүд минь үргэлж үнэн байдаг аа
Анирхан уужим нутгаа санах юм
Аавтай цэнхэр говь минь та зүүдлэгдэх юмаа
Ижилгүй уудам нутгаа санах юм
Ижий аавтай говь минь санагдах юм даа
Written by: Э. Оюумаа
instagramSharePathic_arrow_out