音乐视频

Одод шөнөөр усанд шумбадаг юм
在 YouTube 上观看 Одод шөнөөр усанд шумбадаг юм

精选于

制作

出演艺人
Чука
表演者
作曲和作词
Чука
词曲作者

歌词

Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой
Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй
Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж
Цуван бууцгааж
Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ
Эргэн тойрон нам гүм болохын үедээ
Эхний од усаны өнгөнд буудгийм билээ
Тэр одыг удаан эгцэлсний хойно
Тэнгэрийн од тэр чигээрээ буудаг юм билээ
Эх нутгийнхаа намуун сайхан шөнөөр
Эрхэст тэнгэрийн од болсон салхыг ажаарай
Яралзтал сэлж заяасан биеэ гайхуулахад
Яг л тэд манай охидууд шиг жавхаатай
Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой
Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй
Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж
Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ
Голын усанд чулуу битгий хаяарай
Холын одод манай охидууд шийг ичимтгий
Усны аарыг чи хэрвээ нэг л хөдөлгөвөл
Үзэсгэлэнт од чамаас зугатчихна гэж мэдээрэй
Саран доор суухдаа чимээ битгий гаргаарай
Саруул эх нутгийхаа шөнийн үзэмжимд баясаарай
Тэнгэрийн од тунгалаг усанд сэрдэг юм билээ
Тэгээд тэр Туул голд минь сэлдэг юм билээ
Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой
Очоорой
Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй
Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж
Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ
Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой
Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй
Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж
Цуван бууцгааж
Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ
Аа аа аа аа аа аа
Аа аа аа аа аа аа
Written by: Чука
instagramSharePathic_arrow_out