精选于

制作

出演艺人
Т.Баясгалан
表演者
作曲和作词
Жанцанноров. Н
词曲作者

歌词

Өндөр тэнгэрээс заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнөд холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдран
Аньсаган зүүдэндээ чамтай учирах юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Written by: Жанцанноров. Н
instagramSharePathic_arrow_out