Д. Отгонжаргал 的热门歌曲
制作
出演艺人
Д. Отгонжаргал
表演者
作曲和作词
С. Алтаннар
作曲
Ө. Батбаяр
词曲作者
歌词
Өглөөд сэрэх харцанд чинь би дэлбээлж
Уруул амссан энхрийлэлд чинь уусна
Зүрх сэтгэлийн гүнээс хайлан дурлана
Зөвхөн чамдаа хайртай байхыг хүснэ
Үлгэрийн гэгээн хайраар чамтайгаа
Үдшийг жаргааж чамтайгаа угтдаг
Дуусашгүй бадамлах мөнхийн сэтгэлийг
Буян хальгааж бүхнийг гийгүүлдэг
Санахын жаргалаар чамайгаа хүлээнэ
Хүлээхийн жаргалаар чамайг үгүйлж
Үгүйлэхийн жаргалаар чамайг хайрлана
Хайрлахын жаргалаар чамайгаа хүснэ
Хайраар амилсан зүрхний эгшиг чамайгаа
Цаснаас цагаан итгэлээр илбэн тэврэе
Харцаар ойлгосон сэтгэлийн толь чамдаа
Цагийн эрхшээл дуусган байж би нялхарна
Санахын жаргалаар чамайгаа хүлээнэ
Хүлээхийн жаргалаар чамайг үгүйлж
Үгүйлэхийн жаргалаар чамайг хайрлана
Хайрлахын жаргалаар чамайгаа хүснэ
Written by: С. Алтаннар, Ө. Батбаяр