音乐视频

音乐视频

制作

出演艺人
Ginjin
Ginjin
表演者
作曲和作词
Badral Altankhuyag
Badral Altankhuyag
作曲家
Garid Gotsbayar
Garid Gotsbayar
作词
Tamir Enkhtuul
Tamir Enkhtuul
作词
制作和工程
DJ Drumatic
DJ Drumatic
制作人

歌词

Чиний ялдам уруулийг baby
Чийглэх зүйл надад бий
Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Анх чамайг Zu-д харсан
Чам дээр очих зориг дутсан
Тэгээд мэдээж 100 татсан
Чи булан тойроод явцан
Тэр мөчөөс хойш өдөр болгон
Миний бодолд зөвхөн чи чи чи
Чамайг өөрийн болгож чадахгүй бол
Миний бооцоо GG
Учир нь энд байгаа хамгийн үзэсгэлэнтэй охинтой
Хамт нэг үдэшийг өнгөрөөнө гэсэн найзуудтайгаа мөрийтэй
Аа гэхдээ тэдний мөнгөөр яаж хоёулаа наргих уу?
Архи ууя, архи ууя
Учир нь чи энэ шөнө лав гэртээ ганцаараа харихгүй, харихгүй
Чиний үзэсгэлэн гоог үгээр хэлж
үзгээр бичихийн ямар ч аргагүй, аргагүй
Гэхдээ тоогоор илэрхийлж болно арваас арав шүү, арав шүү
Миний нүдэнд шууд л туссан чиний
ягаахан уруул, янагхан яриа, цагаахан царай
Дуудмаар санагдсан хайраа
Өө миний хайраа.
Чиний ялдам уруулийг baby
Чийглэх зүйл надад бий
Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Чи надад таалагдаж байна хонгор мээнь
Байгаа байдал, өмсөж зүүсэн бүхэн чинь нээрээ гоё юм байна
Яахав намайг уух юмаар дайлж болохын тэ
Юу авахыг чинь харъя
Хараад шоолохвийдээ
Аа гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт би итгэлтэй
Учир нь чиний тухай элдэв цуу яриаг би мэднээ
Над дээр халамцуухан залуус яриа өднө, байнга
Тэдэнд үргэлж хэлнэ "Аан, тиймүү? тэгсэн үү? за bye"
Би цаанаасаа л яг л чам шиг залуу хайсан юм шиг
Энэ шөнийн утга учир бүхэлдээ чи ч юм шиг
Бид хоёр хэн хэндээ таалагдаж байна
Өшөө илүү хүсэж байна
Хүмүүс хараад цөхөж байна
Надад хамаагүй эндээс аваад гараач нэг тийшээ
Намайг уучлаарай би ууг нь ийм хүн биш ээ
Надад хамаагүй эндээс аваад гараач нэг тийшээ
Маргаашийн нарлуу байсан ч хамаагүй би ниснэ ээ.
Чиний ялдам уруулийг baby
Чийглэх зүйл надад бий
Aanhan, baby, maybe надад юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Aanhan, baby, maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь боджийн
Энэ мөчийг ямар ч байсан алдаж болохгүй гэж би боджийн
Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь боджийн
Энэ мөчийг ямар ч байсан алдаж болохгүй гэж би боджийн
Written by: Badral Altankhuyag, Garid Gotsbayar, Tamir Enkhtuul
instagramSharePathic_arrow_out

Loading...