音乐视频

精选于

制作

出演艺人
Hurd
Hurd
表演者
Kherlen P.
Kherlen P.
表演者
Otgonbayar Damba
Otgonbayar Damba
表演者
作曲和作词
Kherlen P.
Kherlen P.
词曲作者
Otgonbayar Damba
Otgonbayar Damba
词曲作者

歌词

Гэгээн нарны зүгт дээж сүүгээ өргөчихөөд Гэргий намбаар галын бурхныг аргадна Гишгэх заяагаа харж яваарай Газрын хэвлий түмэн амьтай Үр багачууд минь уулсын оргилоос хараарай Домгийн өглөө сааралтаж Долоон нарны үлгэр жаргахад Дотно сэтгэлээс холдсон бүхнийг хайрламаар Дэргэд үгүйрэн хоосрох Дэлхийн хэвлий шархадсаар Дотогшоо уйлж гаднах өнгө нь хувирсаар Нар гийсэн хөндий минь Намуухан илбэх салхи минь Гол горхи хөлхсөн цэвэр агаар, уул цаст хангай минь Найгасан модод бөхөлзөөд Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ Наслах наслахаараа амьдармаар Нарлаг диваажин харанхуйлсаар Ээж минь уйлж байна Эх дэлхий минь гадагшилсаар байна Үхлээс төрлөө гуйж Үнэнээс нүүр нүглээ бууруулан Үүрд амьдрах юм шиг Үйлын үрээ үлдээх үү Цаг хугацааг зохиогчид минь Цаана чинь байгаль эх дэлхий Энэрэл, халамж хайрыг гуйсаар л байна Нар гийсэн хөндий минь Намуухан илбэх салхи минь Гол горхи хөлхсөн цэвэр агаар, уул цаст хангай минь Найгасан модод бөхөлзөөд Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ Наслах наслахаараа амьдармаар Нарлаг диваажин харанхуйлсаар Найгасан модод бөхөлзөөд Намар, өвөл, хавар, зун байхгүй нь ээ Наслах наслахаараа амьдармаар Нарлаг диваажин харанхуйлсаар Ээж минь уйлж байна Эх дэлхий минь нулимстай байна Ээж минь уйлж байна Эх дэлхий минь нулимстай байна Гэрэлтэй байна Нулимстай байна Гэрэлтэй байна Нулимстай байна Гэрэлтэй байна
Writer(s): Kherlen P., Otgonbayar Damba Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out