制作
出演艺人
Davaidasha
表演者
作曲和作词
Ariunbold Ganbold
作词
Batzorig Batbaatar
作曲
制作和工程
Baatarfly
制作人
歌词
Хуурмаг ертөнцийн хаана нь багтаж, хаана нь шингэх вэ?
Чи надад хэл л дээ
Би ганцаардлынхаа гүнд нь согтож
Үгүй ээ, бараг живэх нь ээ
Сатааралт хэрэгтэй
Чамгүй амьдралын уйтгар гунигийг яаж би давах вэ?
Гэхдээ би тайван байна
Би хүссэнээ авахаасаа өмнө хүслээсээ төвөгшөөж
Бидний зай өргөснө
Би чамаас холдохгүй ээ
Гэхдээ бас ойртохгүй ээ
Дөхвөл бүр дордох биз (байгаагаасаа)
Хэзээ нэг хожим хойно
Энэ мөчийг ойлгох байх
Тэр үе нь ойрхон байг (найдвар үл тасарна)
Өдөр ирэх тусам
Өөрийн үгэндээ хууртаж
Оюун санаа минь үнэнийг алдана аа
Одоо надад өөрийгөө гэх
Ямар нэгэн зөв зүйлгүй мэт
Анир чимээгүйд үүрдийн гацсан
Хуурмаг ертөнцийн хаана нь багтаж, хаана нь шингэх вэ?
Чи надад хэл л дээ
Би ганцаардлынхаа гүнд нь согтож
Үгүй ээ, бараг живэх нь ээ
Сатааралт хэрэгтэй
Чамгүй амьдралын уйтгар гунигийг яаж би давах вэ?
Гэхдээ би тайван байна
Би хүссэнээ авахаасаа өмнө хүслээсээ төвөгшөөж
Бидний зай өргөснө
Хэн нь ч мэдээгүй хоёулаа
Хайр дүрэлзэх тусмаа аюултайг
Дээш нь доош нь савладаг
Буцаад ирэхдээ хоосон суудалтай
Эцэстээ бөөн бөөн бөөн
Биднээс юу ч үлдэхгүй
Зүүн зүүн зүүнээр чинь гараад өнгөрье, хүрэхгүй
Галаар тоглосон ч хоёулаа живсэн
Мэдрэмж нь үлдсэн ч гол дүрүүд нь үхсэн
Бүгдийн дуртай classic төгсгөл
Зүгээр л зүгээр байгаа мэт дүр эсгэ
Энэ бол амьдрах үйл үгийн нэг хэсэг
Хатуудна, хайрлахад илүүднэ, р үсэг
Чиний орон зай
Миний ганцаардал шиг санагдана
Гэхдээ би тайван
Миний хийж чадах бүх зүйлээс энэ
Хамгийн сайн нь (яг одоо)
Хамгийн сайн нь (яг одоо)
Би чиний өмнө буруутай гэж
Өөрийгөө хар нүхэнд унагаана
Миний зовлонг хэн ч олж харахгүй ээ (харахгүй ээ)
Би чиний өмнө буруутай гэж
Чамаас холдож зүрхээ чагнаад
Өдөр хоногийг ял шиг аргацаана (аргацаана)
Хуурмаг ертөнцийн хаана нь багтаж, хаана нь шингэх вэ?
Чи надад хэл л дээ
Би ганцаардлынхаа гүнд нь согтож
Үгүй ээ, бараг живэх нь ээ
Сатааралт хэрэгтэй
Written by: Ariunbold Ganbold, Batzorig Batbaatar

