歌词
Оддын цугларал шиг гудамжны гэрлүүд
Зүүдэн дундах дур булаам үзэгдэл мэт
Намайг ховсдох шөнийн хотоор
Нарыг сэртэл би хурдлан тойрон давхисаар
Гялбаа гэрлээр дүүргэн догь чимсэн
Залуус бүхнийг мартан бүжсэн
Тансаг хөгжимт нэг газарлуу
Шөнтэй уралдан орлоо
CHORUS:Гэрлэн дунд чиний харцанд умбсан
Тэврэлдэх үед бид дээш ниссэн
Энэ шөнийг ухраахыг хүснэ
Чамд би дурласан бололтой
Нүдэнд чинь ховсдуулж энгэрт чинь тэврүүлж
Танил хотынхоо дээгүүр шөнжин нислээ
Энэ бодитой юу? Үүрд үргэлжилээсэй!
Чамтай байх нэг ч мөчөөс би хоцормооргүй байна
Оюун бодлын харанхуй дундаас
Гоц өөр гэрлийг би олж харлаа
Сэтгэл зүрх минь шинэхэн эхлэлд
Бэлэн болсон бололтой
Written by: Bold Dorjsuren