音乐视频

Болд - Хүн болж төрсөн минь учиртай
在 YouTube 上观看 Болд - Хүн болж төрсөн минь учиртай

精选于

制作

出演艺人
Bold
Bold
表演者
作曲和作词
Bold Dorjsuren
Bold Dorjsuren
作曲
制作和工程
Bold
Bold
制作人

歌词

Аав минь та намайг мундаг хүн болоорой гэсэн
Хүү чинь мундаг хүн болох гээд явж л байна
Ээж минь та намайг сайн хүн болоорой гэсэн
Хүү чинь сайн хүн болох гээд явж л байна
Ах минь та намайг тэвчээртэй хүн болоорой гэсэн
Дүү нь энэ үгийг үргэлж бодсоор л явна даа
Эгч минь та намайг хүнийг хайрлаж яваарай гэсэн
Хүн хүнээ хайрлахыг дүү нь эрхэмлэж явна аа
Энэ миний амьдрал энгийн жаргалтай амьдрал
Энэ ертөнц дээр би хүн болж төрсөн нь азтай
Хүн болж төрсөн нь учиртай
Би Монгол хүн гэдгийг зүрхэнд минь мэдрүүлж байдаг
Морин хуур уртын дуундаа би хайртай
Баяр гуниг нулимстай минь цуг үргэлж надтай хамт байдаг
Дуу хөгжим яруу найраг чамдаа хайртай
Эх орон минь та намайг өлгийдөж авсан болохоор
Эх орондоо би ихийг бүтээх гээд явж л байна
Газар нутаг минь та намайг ундаалж өсгөсөн болохоор
Газар нутагтай би хайртай
Энэ миний амьдрал энгийн жаргалтай амьдрал
Энэ ертөнц дээр би хүн болж төрсөн нь азтай
Хүн болж төрсөн нь учиртай
Энэ миний амьдрал энгийн жаргалтай амьдрал
Энэ ертөнц дээр би хүн болж төрсөн нь азтай
Энэ ертөнц дээр би хүн болж төрсөн нь учиртай
Газар нутагдаа би хайртай
Эх орон тандаа би хайртай
Дуу хөгжим яруу найраг тандаа би хайртай
Морин хуур уртын дуундаа би хайртай
Энэ миний амьдрал энгийн жаргалтай амьдрал (Амьдрал)
Энэ ертөнц дээр би хүн болж төрсөн нь азтай
Хүн болж төрсөн нь учиртай
Учиртай
Written by: Bold Dorjsuren
instagramSharePathic_arrow_out