精选于

制作

出演艺人
Bold
Bold
表演者
Sho
Sho
表演者
作曲和作词
Bold Dorjsuren
Bold Dorjsuren
作曲

歌词

Чи минь байсангүй ээ х4
 
Урьд нь өглөө сэрүүлгээр
Харин одоо MSG-ээр
Чамаас MSG ирвэл сэрж
Үг үсэггүй цээжилсээр
 
Урьд шөнийн хэрүүлийн
Үг бүхэндээ гэмшлээ
Уурандаа утсаа ханаруу шидлээ
 
Телевизийн сувгуудаар
Тийм ч гоё зүйл гарахгүй
Дээд айлдаа төвөг удан
Хөгжмөөр чанга дуу
 
Жаахан юм идэх гэхээр
Хоолойгоор даанч давахгүй нь
Найзуудтайгаа уулзахаар би гарлаа
 
                 Хажуухан
                 Sho: Хар мянган охин бүжнэ
                 Sho: Хайвал ганцхан чи минь үгүй
                 Харц булаах
 
Чи минь байсангүй ээ
Аажуухнаар
Арагшаа урагшаа амрагаа хайн бүжнэ
Ганц энэ удаа чи минь байсангүй ээ
 
Уул нь ч бүх юм хэвэндээ
Уужим амьсгаа авдаг л байв
Уржигдар нэг л мэдэхнээ
Учиргүй уурлаад авав гэнэ
Уурлавч уйтгар элхэн байв
Урж таслахад бэлэн байв
Урдаа байсан бүхнээ савав гэнэ
 
Тэгэхэд би бууж өгсөн бол
Хийгээгүй хэргээ хүлээнэ
Тэгээд өнөө шалиг цол
Эзнээ хүлээнэ
 
Тиймээ би бол чамд хайртай
Тиймээ тэр бол чин үнэн
Шалихгүй зүйлээс хайраа бүү сэвтээ
 
Хажуухан
Sho: Хар мянган охин бүжнэ
Sho: Хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаах
Би чамайг санасаар сохор хүн шиг
Явах газраа мэдэхгүй найган байна
Битгий намайгаа хэлсээр гүжирд
Үнэхээр хийгээгүй шүү зүгээр гайхаж байна
Бүү яв эргээд ир жаргалдаа шумбая
Үгүй ээ яахав үргэлжлүүлэх яриа цааш нь бий
Би уруулаар чинь дутна
Дутна хором мөч тутам
 
Хажуухан
Sho: Хар мянган охин бүжнэ
Sho: Хайвал ганцхан чи минь үгүй
Харц булаах
 
Written by: Bold Dorjsuren
instagramSharePathic_arrow_out