歌詞
Тийм гүн ширтэлт
Сэтгэлд минь шингэсэн
Тэр хүлээсэн тэврэлт
Хайрыг минь сэрээсэн...
Тийм дотно үнэрийг
Санах бүр би үгүйлсэн
Тийм энхрий үгийг
Сонсох бүр ууссан
Би хайрласан, би дүүлсэн
Хоёулаа хайлан ууссан
Тийм дулаан харцанд
Тэсэлгүй дурласан
Тийм сайхан хайранд
Нисэх мэт дүүлсэн
Би хайрласан, би дүүлсэн
Хоёулаа хайлан ууссан
Written by: Naran