音樂影片

積分

演出藝人
Номин Талст
演出者
詞曲
Номин Талст
詞曲創作

歌詞

Зурагнаас чинь би гунигаа гээх юм
Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан
Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм
Хүслийхээ эрхээр чамайг санах юм
Үнэрээр чинь би сэтгэлээ аргадаад
Үнэнч шүү гэж хэлэх чинь надад сайхан
Холын холоос яаран чамайг тэврэхсэн
Хос хоёр зөрхөд атаархах юм
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа
(сайхан юмаа)
Харцнаас чинь би хайрыг мэдрэх юмдаа
Халуухан үг чинь санаанд эргэлдэх нь сайхан
Аян замыг туулаад чамайгаа үнсэх юмсан
Асгарах баярын нулимсыг хүсэх юмдаа
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа
Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан
Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа
Сайхан юмаа ...
Written by: Номин Талст
instagramSharePathic_arrow_out