收錄於

積分

演出藝人
Haranga
Haranga
演出者
詞曲
Ц. Чулуунбат
作曲
Б.Явуухулан
詞曲創作

歌詞

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барьлаа
Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалгийг би зөвхөн уулнаасаа амслаа
Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ
Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ
Цэнгэлийн дууныг би талаасаа сонслоо
Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барьлаа
Хүүхний царайлгийг би зөвхөн Монголдоо харлаа
Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа
Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдэллээ
Монголдоо эдэллээ
Written by: Б.Явуухулан, Ц. Чулуунбат
instagramSharePathic_arrow_out