音樂影片

收錄於

積分

演出藝人
Т. Баясгалан
演出者
詞曲
Munkhjargal B.
Munkhjargal B.
詞曲創作
Munkhbat J
Munkhbat J
詞曲創作

歌詞

Холын шувуудад үгээ дайж нисгэхсэн
Хоног тоолон чамайгаа хүлээсэн
Үнэрийг чинь аясийн салхинаас нэхэж
Өнчин сартай ханьсаж ганцаардсан
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өвөрөө чамдаа хадгалсан
Мартахсан гэж үргэлж бодсон ч
Маргааш нь дахиад л үгүйлсэн
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Аа аа аа аа аа
Аа аа аа аа аа
Бэтэртлээ санасан сэтгэлээ аргадаж
Бишүүрхэнгүй эрхлэх нэг л сайхан
Гэгэлзэн санасан мөч бүхэн
Гэгээн гунигтай жаргал байсан
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Навч шиг гуниг зүрхэнд үерлүүлж
Надаас зугтсан хайр минь билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Нандин дурсамж сэтгэлд үлдээсэн
Намрийн бороо шиг харуусал билээ чи
Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өвөрөө чамдаа хадгалсан
Written by: Munkhbat J, Munkhjargal B.
instagramSharePathic_arrow_out