積分
演出藝人
Hurd
演出者
Otgonbaatar Damba
演出者
Gankhurel, B.
演出者
詞曲
Otgonbaatar Damba
詞曲創作
Gankhurel, B.
詞曲創作
歌詞
Амар байна уу гэж аавтайгаа би золгоно
Амар сайн уу гэж ээж минь намайг үнсэнэ
Урлаж оёсон дээлээрээ би гоёод
Ургах нарыг угтан тосох сайхан
Хийморио сэргээсэн хайрхан уулаа шүтээд
Хайртай нутгийнхан зон олноороо хурайлна
Мал сүрэг налайж шандаст хүлэг нь хурдалсан
Миний ардын аялгуут дуу эгшиглэнэ
Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе
Мөнхийн ариун ёсоо дээдлэнэ
Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд
Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан
Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе
Аав ээж элгэн түмэнтэйгээ уулзах сайхан
Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд
Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан
Сэтгэл хөглөсөн тал нутагтаа очоод
Санаа бодлынхоо хурыг тайлан тайтгарна
Хөөр баяр цалгиж эгэл ард минь уярсан
Хайртай нутгийнхаа өвөрт нь жаргах сайхан
Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе
Мөнхийн ариун ёсоо дээдлэнэ
Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд
Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан
Амар байна уу мэндийн хадгаа дэлгэе
Аав ээж элгэн түмэнтэйгээ уулзах сайхан
Ашдын ерөөлөөр хөөргөө зөрүүлээд
Монгол нутгийнхаа заншлаар золгох сайхан
Writer(s): B., Gankhurel, Otgonbaatar Damba
Lyrics powered by www.musixmatch.com