音樂影片
音樂影片
積分
演出藝人
Naki
演出者
Erka
演出者
Hishigdalai
演出者
Enkh-Erdene
演出者
Oyu
演出者
The Baatar
演出者
詞曲
Natsagdorj Batlut
作曲
Tserendavaa Sededbazar
作詞
歌詞
Уулын оргилд усны толионд
Дуулан жаргая, умбан жаргая...
Уяхан салхинд илбүүлэн амръя
Хамгийн өндөрт Харлагтайн нуруунд
байгальд саатъя, сарлагтай аялъя... сайхан амръя... Саатан зочлоё...
Ааруул хурууд өрөм таргаар
Биесээ дайлъя, хөнгөн цайлъя...
Ардын дуугаа аялан дуулъя
Хулаа амраалгүй , хуруудан найрлъя...
Номин тэнгэрийн орон Арын сайхан Хангайд зочил
Хун, цэн, согоон дуутай, сая сая одот HOTEL...
Зун цагт ногоон дээлтэй, хадган цэнхэр хээтэй
Хонон өнжин саатам нарны Хангайн наадам...
Аялнамзээ... Арын Хангайг зориномзээ...
Аялнамзээ... Аав л ээжийнхээ өлгийд амранамзээ...
Даншиг наадмын авшигт Хангайд
Дайчин удмын уухайг чагная
Хүннү Шаньюй зүүдээ манъя...
Өглөө нь наранд өдөр нь тэнгэрт
Орой нь одод саранд ойрхон...
Сайн ноён хан-д саатан тухалъя.
Хоргын тогоо, Тайхар чулуу
зураг бүхэн дээр Чулуутын хавцал
Тунгалаг Тамирын гол, Тэрхийн цагаан нуур
Тоглохын тал энэ зуны аялал...