歌詞
Зөвхөн бие биенээ хайрлая
Чамдаа би хайртай
Хамтдаа хайрын домог больё
Чи сонсооч
Энэхэн үгийг чамдаа хэлэх гэж яаарсан гэвч
Эхлээд яагаад гэдгийг зүрхээрээ хэлье чамдаа би
Хамт хөтлөлцөөд явахад зүрх минь тогтохгүй ээ
Хорвоо дээр хамгийн жаргалтай эр хүн би
болж
Хөөрхөн хонхойдог хацар чинь үнсээч гээд
Уруулыг минь дуудаад байх шиг санагдах юм
Дахилт: Ийм болохоор би чамдаа хайртай
Илүү зүйл хэрэггүйгээр зөвхөн би биенээ хайрлая
Бие сэтгэл минь чамтай нэгдээд
Бид хоёр хайраараа мөнхөд гэгээн домог болсон
Written by: Bold Dorjsuren