Nabízeno v

Kredity

PERFORMING ARTISTS
Haranga
Haranga
Performer
COMPOSITION & LYRICS
Ц. Чулуунбат
Composer
Х. Лхагвасүрэн
Songwriter

Texty

Чөтгөр шүглэсэн түүнийгээ март
Нулимсаа арчаад над руу нэг хар
Чин үнэнийг хэлье
Тэр чамд хайргүй ээ
Чимээ чагнаж хүлээх хэрэггүй ээ
Наашаа суугаад үүнийг тогтоо
Найраг дуундаа өөрийгөө согтоо
Амьдралыг чи чанга атгаваас
Аяндаа чамд сөгдөх болноо
Замд гаръя
Чихээ дараад хэрэггүй анд минь
Чимээ шуугиант ертөнц шүү дээ
Гуниж гутраад яах вэ найзаа
Гутрах завгүй орчлон юм аа
Наашаа суугаад үүнийг тогтоо
Найраг дуундаа өөрийгөө согтоо
Амьдралыг чи чанга атгаваас
Аяндаа чамд сөгдөх болноо
Замд гаръя
Маргааш өдрийг гэрэлтэйд бод
Мөнгөгүй байлаа ч өнгөтэй алхал
Гадны сайхныг мөрөөдөж бүү хүс
Гуйгаад мөргөсөн ч чинийх болохгүй ээ
Наашаа суугаад үүнийг тогтоо
Найраг дуундаа өөрийгөө согтоо
Амьдралыг чи чанга атгаваас
Аяндаа чамд сөгдөх болноо
Замд гаръя еэ еээ еээ
Замд гаръя еэ еээ еээ
Замд гаръя еэ еээ еээ
Written by: Х. Лхагвасүрэн, Ц. Чулуунбат
instagramSharePathic_arrow_out