क्रेडिट्स

COMPOSITION & LYRICS
Azbayar Otgonbayar
Azbayar Otgonbayar
Songwriter

गाने

Сэтгэл зүрх минь сэвэлзэх сэрүүн үдэш
Сартай ханьсан хуучилан сууна
Санаа сэтгэл чинь хэнийг санагалзав гэж
Сар надаас сониучхан асуув
Саруул нутгийн минь уудам тал хөндийг
Саран туяа тодхон гийгүүлж
Намуун байгалийн урьхан улиралд уяхан чамтайгаа учирлаа даа
Цэцэгс дэлгэрч цэнгэлдэх цэлмэг өдөр
Цээлийн шувууд жиргэн баясна аа
Шиврэн дуслах борооны шинэхэн үнэр
Цээжинд түүнийг санагалзуулна
Цайдам нутгийн минь цэнгэг гол мөрнийг
Шаргал наран жарган гийгүүлж
Тэнүүн байгалийн цэнгүүн улиралд энхрий чамтайгаа учирлаадаа
Тавин өдөр давхив ч тамирдахгүй ээ
Тал нутгийн минь салхи чамруу л нүүлгэнэ
Дуулим тал уужим холдоо сульдахгүй ээ
Дуулах дууны айзам цуурайтан цангинан давхина аа
Үүрийн хаяа туяарах уулын энгэрт
Усны мандал тольдон мэлтийнэ
Урган найгах цэцэгсийн анхил үнэр
Үзэмж гоотой ханьсан нийлнэ
Уугуул нутгийн минь уудам хангай гийж
Ургах наранг угтан чимэхэд
Тэнэгэр байгалийн дэлгэр улиралд
Гэргий чамтайгаа учирлаадаа
Армаг хүлгийн минь жороо сулдахгүй
Аглаг тайгын дунд агсалзан давхина аа
Сарьдаг оргил хайрхан хөвч хангайнхаа
Чанад янадын цаана наанаас цахилан цохилоно
Тавин өдөр давхив ч тамирдахгүй ээ
Тал нутгийн минь салхи чамруу л нүүлгэнэ
Дуулим тал уужим холдоо сульдахгүй ээ
Дуулах дууны айзам цуурайтан цангинан давхина аа
Written by: Azbayar Otgonbayar
instagramSharePathic_arrow_out

Loading...