album cover
Light Within
album cover
00:30
01:55
02:00
02:50
00:00
03:52
Ultimi 7 giorni
Light Within è stata scoperta più frequentemente a circa 1 minuti and 55 secondi dall'inizio la canzone durante la settimana passata

Testi

Шөнөөр зааглах нөгөө л өдрүүдийг
Нойрмог бодол дунд өнгөрөөсөөр, цаанаа л нэг
Гуниг үгүйлсэн үед намуухан аяз сонсдох юм
Уйтгарт зүүд нойрноос минь сэрээ
Бороо орж бодол ургана
Нойтон гудамжаар алхана
Надаас бусад нь маргааш руу
Тэмүүлж бүдрэлгүй алхана
Маргааш гэдэг харанхуйд
Гэрэл асаж магадгүй
Уртаас урт хонгилын үзүүрт
Чи өөрөөсөө гэрэлтэнэ
Өнөөдөр өчигдөр биш гэдгийг мэдэрлээ би
Жаргал өнгийх өдрүүд иржээ, хаашаа ч юм
Үлээх салхинд би туугдан өөрийнхөө эрэлд гарлаа
Өөдөөс минь гэрэлтэхийг харлаа
Гуниг гэдэг өөрөө
Жаргал гэдэг хаалганы
Түлхүүр нь болж ирээд
Жамаараа хийсэн одох юм
Өөрийгөө олоогүй байхад
Өрөөлийг хайх хэцүү байж
Харин энд жинхэнэ би
Өөдөөс мишээнэ чи
Үлгэр гэдэг зүгээр ном биш
Өөр өөр өнгийн шинэ хуудас шиг
Өөдөөс ирэх өдрүүдийг
Өнгөрсөнтэй бүү жиш
Бодол дотор минь чи бас би
Чамаас би өөрийгөө харж байна
Харанхуйд унтрах цогийг
Асаах салхи нь бол чи
Магадгүй би зөв хаалгаа нээж
Магадгүй би зөв хаалгаа нээж
Өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө-өө
Өө-өө-өө-өө-өө-өө-өө-өө
Үлгэр гэдэг зүгээр ном биш
Өөр өөр өнгийн шинэ хуудас шиг
Өөдөөс ирэх өдрүүдийг
Өнгөрсөнтэй бүү жиш
Бодол дотор минь чи бас би
Чамаас би өөрийгөө харж байна
Харанхуйд унтрах цогийг
Асаах салхи нь бол чи
Written by: The Colors Mongolia, Togtuun

Loading...