クレジット
COMPOSITION & LYRICS
Hishigjargal Hishigjargal
Songwriter
Ch. Chagnaadorj
Songwriter
歌詞
Зүрх гижигдсэн намжир ааш чинь
Зүгээр л над руу урсаад байна даа
Салхиар хийсэх хуучрын ая шиг
Сайхан төрсөн Хархүү байна даа
Хүүшээ тэр минь над руу ширтлээ
Хүрээд ирвэл айлгүйхэн байх уу
Торгон дээлний товруу хээн дээр
Томоогүй гар нь хүрвэл яана даа
Энгийн таливуу алхаа гишгээ
Энгэр заам нь назгай бузгай
Эрийн жудаг өмсгөл гоёлтой
Эгээл би чинь Монгол Хархүү
Тоонот Монголын хийморь Хархүү
Тогтуун харцны чинь эзэн Хархүү
Уруул шүргэсэн нүдний харц чинь
Уяхан сэтгэлийг гижигдээд байна даа
Үүлсээр хөрвөх шанзны эгшиг шиг
Үнэхээр чамихан Хархүү байна даа
Хүүшээ тэр минь над руу ширтлээ
Хүрээд ирвэл айлгүйхэн байх уу
Торгон дээлний товруу хээн дээр
Томоогүй гар нь хүрвэл яана даа
Уулын муулын ягаан магаан цэцэг мэцгийг
Услаж муслаж яажэ мажэ болох молох вэ
Учралт мучралт хонгор монгор чамай мамайгаа
Уурлууж муурлууж яахан болох вэ
Хавирган сар луу хамтдаа ширтвэл
Хаанаас ирснийг нь мэдэх л байлгүй
Харанхуйг цуулах хуурын цуурай шиг
Хачин увдистай Хархүү байна даа
Хүүшээ тэр минь над руу ширтлээ
Хүрээд ирвэл айлгүйхэн байх уу
Торгон дээлний товруу хээн дээр
Томоогүй гар нь хүрвэл яана даа
Хүүшээ тэр минь над руу ширтлээ
Хүрээд ирвэл айлгүйхэн байх уу
Торгон дээлний товруу хээн дээр
Томоогүй гар нь хүрвэл яана даа
Томоогүй гар нь хүрвэл яана даа
Written by: Ch. Chagnaadorj, Hishigjargal Hishigjargal