뮤직 비디오

뮤직 비디오

크레딧

실연 아티스트
Т. Баясгалан
실연자
작곡 및 작사
Otgonbaatar D.
Otgonbaatar D.
작사가 겸 작곡가
Buyanzaya Ts
Buyanzaya Ts
작사가 겸 작곡가

가사

Цаст ууланд янгир даарахаар
Цайлган ээжээ санаад байх юм
Цагаахан уян сэтгэлийг нь бодохоор
Цантсан хяруу нь унах юм
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Цагийн хүйтэнд даараа байлгүй
Цайлган ээждээ очъё
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Цагийн хүйтэнд даараа байлгүй
Цайлган ээждээ очъё
Будант хангайд сэрүү унахаар
Буурал ааваа санаад байх юм
Буцах шувуудын дууг сонсохлоор
Булган дээлтэй ч жиндээд юм
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Улирлын хүйтэнд жиндээ байлгүй
Ухаант аавдаа очъё
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Улирлын хүйтэнд жиндээ байлгүй
Ухаант аавдаа очъё
Халил царманд цас нь будрахаар
Хайртай хоёроо санаад байх юм
Алаг цэцэгс гундахыг харахаар
Ангир шувуудтай нисмээр болох юм
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Аясын салхинд жиндээ байлгүй
Ачтай хоёртоо очъё
Хүний нутагт намар болохоор
Хүйгээ цөглөсөн нутгаа санах юм
Аясын салхинд жиндээ байлгүй
Ачтай хоёртоо очъё
Written by: Buyanzaya Ts, Otgonbaatar D.
instagramSharePathic_arrow_out

Loading...