Credits

PERFORMING ARTISTS
Nomin Talst
Nomin Talst
Performer
COMPOSITION & LYRICS
Nomin Talst
Nomin Talst
Songwriter

Songteksten

Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ
Шөнө болгон дандаа л уншиж суудагсан
Шинэхэн санагдах чиний захиа
Санаанаас хэзээ ч гарамгүй нүдний чинь
Сайхан харцыг дандаа санагдуулна
Чи сэтгэлд минь баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ ээ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Зүүдлэж хоносон тэр шөнийн тэнгэрийн
Тодрон харагдах бид хоёрын од
Чамайг санасан миний бодол сэтгэл
Өдрийн нарнаас ч илүү гэрэлтэнэ ээ
Чи сэтгэлд минь баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ ээ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Чамайг бодож өнгөрүүлсэн үдшийн дараа
Шөнө болгон чи миний зүүдэнд орох юм
Сайхан үг харц хоёрт чинь би итгээд
Санаандгүй олон мөч өнгөрчээ
Чи сэтгэлд минь баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ ээ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Чи сэтгэлд минь баясал авчирдаг ч
Чи зүрхэнд минь гуниг төрүүлнэ ээ
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Чи ...
Чи ...
Чи зүүдэнд минь дандаа учирдаг ч
Миний сэтгэлээс хол байх юм
Чи ...
Чи ...
Written by: Номин Талст
instagramSharePathic_arrow_out

Loading...