Credits

PERFORMING ARTISTS
Ariunaa Tumur
Ariunaa Tumur
Performer
Ariunaa
Ariunaa
Performer
COMPOSITION & LYRICS
Jantsannorov N.
Jantsannorov N.
Songwriter
Tsedev D.
Tsedev D.
Songwriter

Songteksten

Ариун ариун гэхэд
Анхны хайр шиг ариухан нь хаана байна?
Хайрлан хайрлахгүй юм бол
Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ
Эмзэг эмзэг гэхэд
Анхны хайр шиг эмзэгхэн нь хаана байна?
Энхрийлж энхрийлэх юм бол
Хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ
Yүрдийн үүрдийн гэхэд
Анхны хайр шиг үүрдийнх нь хаана байна?
Нартад нандигнах юм бол
Насны энгэрээр ч хайрын цэцэг мөнхөрдөг юм шүү
Ахиад хэзээ ч эргэхгүй ээ
Алдрайхан хонгор нас минь ээ
Амьдралд хоёр заяахгүй ээ
Анхны хайр минь ээ
Хайр минь, анхны хайр минь ээ
Written by: Jantsannorov N., Tsedev D.
instagramSharePathic_arrow_out

Loading...