Vídeo da música
Vídeo da música
Créditos
INTERPRETAÇÃO
Ариунаа
Interpretação
COMPOSIÇÃO E LETRA
Narmandah B.
Composição
Balhjav L.
Composição
Letra
Зүүдэндээ анх би чамайг харсан
Зөнгөөрөө чамтай учрахаа мэдэрсэн
Дуу хоолойг чинь тодоос тод сонсож
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан
Дүр төрхийг чинь сэтгэлдээ би буулгасан
Удалгүй би чамтайгаа учирсан
Ухаангүй хайраар чамдаа дурласан
Зүүдний ханхүү чамайгаа мөрөөдсөөр
Зөвхөн чамайг л хайрлана гэж бодсон би
Зөвхөн чамайг л хайрлана гэж бодсон би
Сэтгэлээ би барьж дийлээгүй ээ
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь, би чамд хайртай гэсэн
Намайг дурласныг чи эхлээд мэдрээгүй ээ
Найзаа л гэсэн гэнэн бодлоор явсан
Нүдний минь цаана хайр байсныг чи хараагүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй
Намайг сэтгэлээ нээтэл чи мэдээгүй
Сэтгэлээ би барьж дийлээгүй ээ
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь, би чамд хайртай гэсэн
Сэтгэлээ би барьж дийлээгүй ээ
Сайн болсноо чамдаа би хэлсэн
Санаанд оромгүй хариуг чи надад өгсөн
Сонсооч хайрт минь, би чамд хайртай гэсэн
Сонсооч хайрт минь, би чамд хайртай гэсэн
Би чамдаа хайртай гэсэн
Written by: Balhjav L., Narmandah B.


