Vídeo de música

TATAR - GANTSAARAA [LYRICS]
Veja o vídeo de música de {trackName} de {artistName}

Créditos

PERFORMING ARTISTS
Tatar
Tatar
Performer
COMPOSITION & LYRICS
Batzaya Zaya Damdinbazar
Batzaya Zaya Damdinbazar
Songwriter

Letra

Би чамд хайртай гэдэг үг цээжинд ганцаараа Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа Зүрх зөрүүд зангаараа хайрлая хэмээн дэвэрч байна Цонхны цаана зун цаг ирсэн зөөлөн бороо шивэрч байна Сэтгэлд минь хуучнаараа цасан ширхэг хаялана Сая л энэ ганцаараа хайрын дуугаа аялана Би бүсгүй хүний хайрыг гуниглан дурсаад л Цонхонд дуссан бороон дуслууд цонх даган урсаад л Үдэш болохоор гадаа уйдаад хөлөө савлаад Харьж яваа хосууд сэмхэн инээд алдаад тавлаад Зүрхэнд минь хайрын зүгээс сэм салхи нь сийгэнэ Хэн нэгнийг хайрлая гэнэ, бас үнсэлцэе гэнэ Одоо би гэнэ, хэн нэгний утга учир болохсон Үгэнд минь уяраад үнсэх хайртай хүнээ олохсон Гэтэл би ганцаараа тэврэх хүнгүй сэрж байна Ганцаарааг мэдсэн юм шиг гадаа бороо зүсэрч байна Би ганцаараа явъя өө Одод түгээд би чадаагүй ээ Би ганцаараа явъя өө Цонх сэвэлзээд бүтээгүй ээ Би ганцаараа явъя өө Нулимс урсаад чадсангүй ээ Би ганцаараа явъя өө Сэтгэл уяраад болсонгүй ээ Энэ цэцэг бүү гандаг гээд хэн нэгний үсэнд хатгахсан Бодолтой шүү гээд би чинь зөөлөн гарыг нь атгахсан Би мэднэ, чи бид нар ялихгүй зүйлээс маргадаг Зүүнээс мандсан нар нь дээгүүр явсаар баруунд жаргадаг Чи бид нар хэзээ ямар бороо орохыг шийддэггүй Шөнөжин орсон бороон араас заавал наран гийдэггүй Би тэгвэл чиний хажууд шүхэр барин зогсъё Наран гийлгүй удаад уйдвал би хаалгыг чинь тогшъё Гэтэл одоо ганцаараа үдшийн бүрийнд дарагдаад Шөнөжин орсон бороонд норсон гэдэг нь сэм анзаарагдаад Сууж байвал зөрөөд өнгөрөхдөө хайрыг минь эргээд харчихаарай Салхинд хийссэн хаалга байвал ороод нэг харчихаарай Би ганцаараа явъя өө Одод түгээд би чадаагүй ээ Би ганцаараа явъя өө Цонх сэвэлзээд бүтээгүй ээ Би ганцаараа явъя өө Нулимс урсаад чадсангүй ээ Би ганцаараа явъя өө Сэтгэл уяраад болсонгүй ээ Цонхны цаана бороо шиврээд гэтэл сэтгэлд шаагина Бодол минь сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлая аа гэнэ Зүрхэнд хайрын үгс нь ганцаар гунигтайгаар хангинана Зүрх сэтгэл янгинана, хайрлая хэмээн цангинана Хайр над дээр ирнэ ээ хэмээн зүрх сэтгэл минь хөөрсөөр Уйдаж хүлээсэн бороон дуслууд нэг нэгээрээ цөөрсөөр Энэ бороо шивэрсээр нарнаас өмнө (учръя) Чин сэтгэлээсээ байсаар хоёул хамтдаа (хуучръя) Ганцаараа уйдаж суугаа надаар дүүрэн хайрын үг, хэлэх үг Сэтгэлээсээ би хэлье хайрын зүг (oh) Би чамдаа хайртай гэдэг үг цээжинд ганцаараа Хэн нэгэнд хэлье хайрын үгийг нь чангаараа Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа) Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа) Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа) Би ганцаараа явъя өө (Явъя аа ганцаараа) Хайрыг хүсээд би ганцаараа Хайрлаач гэж байна, би ганцаараа Хайрыг хүсээд би ганцаараа (Явъя аа ганцаараа) Хайрыг хүсээд би ганцаараа Хайрлаач гэж байна, би ганцаараа Хайрыг хүсээд би ганцаараа Хайрлая гэж байна зүрх зөрүүд зангаараа (Ганцаараа) (Явъя аа)
Writer(s): Inconnu Compositeur Auteur, Azbayar Enkhtur Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out