Видео

Видео

Создатели

ИСПОЛНИТЕЛИ
Намсрайноров
Исполнитель
МУЗЫКА И СЛОВА
Намсрайноров
Автор песен

Слова

Алтан зул цэцгийн дэлбээ нь хөө
Алагхан эрвээхэйг дуудна даа
Арван наймтай бүсгүй нь хөө
Алагхан зүрхийг догдлуулна даа
Арван наймтай бүсгүй нь хөө
Алагхан зүрхийг догдлуулна даа
Хонгорзул цэцгийн дэлбээ нь хөө
Хорголжин шүүдрийг дурлууна даа
Хорь ч хүрээгүй бүсгүй нь хөө
Хоёргүй сэтгэлийг дэнслүүлнэ дээ
Хорь ч хүрээгүй бүсгүй нь хөө
Хоёргүй сэтгэлийг дэнслүүлнэ дээ
Хасзул цэцгийн дэлбээ нь хөө
Хаврын сардаа дэлгэрнэ дээ
Хархан нүдэн бүсгүй нь хөө
Хайрыг минь юундаа татна вэ?
Хархан нүдэн бүсгүй нь хөө
Хайрыг минь юундаа татна вэ?
Ихзул цэцгийн дэлбээ нь хөө
Илчит зундаа гоёхон доо
Ижилгүй уяхан бүсгүй нь хөө
Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ
Ижилгүй уяхан бүсгүй нь хөө
Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ
Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ
Written by: Намсрайноров
instagramSharePathic_arrow_out

Loading...