Lyrics

Орь ганцаараа энэ хорвоод Амьдрах хүсэл унтрана яагаад Хайр гэдэг нь ийм ховор гэж Мэдсэнгүй ээ энэ хахир хорвоод Амьдрал минь эцэсгүй зовлон болвол Жаргаж чадахгүйн бол амьд явж яг яах билээ? Чамтай муудсан цаг мөч болгондоо Зүрх урагдана хором болгон газар шигдэнэ Ганцаараа би хаашаа явах юм? Галзуу болоход хайр минь хаях юм Өнөө маргааш сэрэх эсэхээ төсөөлчихөж би чадахгүй нь Хүүхдүүдээ өсч том болохыг харах нь би ганцаараа гэж үү? Хань минь хамтдаа байхгүй юм бол харахыг би ер хүсэхгүй ээ Чи минь явснаас хойшоо миний Секунд болгон зовлон болсон Унтах бүртээ хайраа зүүдлэнэ Сэрээд би шууд үхэхийг хүснэ Зүрх минь унтарсан, хүсэл минь биелсэн Араас чинь очсон, эцэст нь амарсан Дахиад нэг төрсөн, чамтайгаа учирсан Дахин нэг дурласан, хоёр дахиа амьдарнаа Тэр минь явсан ч сэтгэл зүрхэнд Үүрдийн мөнхөд хамтдаа always Бурхан болсон ч хажууд минь мэт Хатан ухаант ганцхан хайр минь Тэнгэр дээрээс хардаг юм бол Сүнс чинь хүртэл хань минь болох юм Үхэхгүй яваа минь чиний минь л ач байх Ямар хүн байсныг чинь бодно би always Ганцаараа би хаашаа явах юм? Галзуу болоход хайр минь хаях юм Өнөө маргааш сэрэх эсэхээ төсөөлчихөж би чадахгүй нь Хүүхдүүдээ өсч том болохыг харах нь би ганцаараа гэж үү? Хань минь хамтдаа байхгүй юм бол харахыг би ер хүсэхгүй ээ Чи минь явснаас хойшоо миний Секунд болгон зовлон болсон Унтах бүртээ хайраа зүүдлэнэ Сэрээд би шууд үхэхийг хүснэ Зүрх минь унтарсан, хүсэл минь биелсэн Араас чинь очсон, эцэст нь амарсан Дахиад нэг төрсөн, чамтайгаа учирсан Дахин нэг дурласан, хоёр дахиа амьдарнаа Зүрх минь унтарсан, хүсэл минь биелсэн Араас чинь очсон, эцэст нь амарсан Дахиад нэг төрсөн, чамтайгаа учирсан Дахин нэг дурласан, хоёр дахиа амьдарнаа
Writer(s): Bat-erdene Enkhbayar Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out