album cover
Jangar
album cover
Jangar was released on December 29, 2016 by Hohhot Records as a part of the album Homeland
December 29, 2016
LabelHohhot Records
LanguageEnglish
BPM127
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy

Lyrics

За хэзээний цагт болох нээ
Гадаад их далай гэдэг чинь шалчиг гэдэг байсан биш юу
Гавар зандан мод чинь нахиалж байсан цагт биш юу
Тахил зул хааны жич
Тансаг бумба хааны ач
Үйзэн алдар хааны хөвгүүн
Үеийн өнчин Богд ноён Жангар гэдэг хаан байсан ажээ биш юу
За, Богдоо ноён Жангар хааны
Ахлаад төрсөн
Арван хоёр баатрыг чинь хэлээд өгдөг юм болох нээ
Богдоо ноён Жангарын чинь зөвлөгч
Баян жуугийн Алтан Зүч Гарва гэдэг
Баруун биеийн баатруудыг ахлан сууваа гэнээ лээ
За хүнд гартаа Саврыг чинь хэлээд өгдөг юм болох нээ
Наян нэгэн алд алтан иштэй сүхийг
Эгэмнээсээ салгадаггүй
Залуу идэр чийрэг ямар ч болов
Хүнийг морин дээр нь торгоодоггүй
Хүний начин хүнд гарт Савар гэх баатартай гэнэ лээ
За орчлонгийн сайхан Миньяныг нь сураад ирдэг юм болох нээ
Мөнх гэгч уулаа эзэн үгүй хаяад
Мянган түмэн албатаа ноён үгүй хаяад
Цуутаа цагаан хатнаа залуу үгүй хаяад
Цусан улаан хүүхдээ эцэг үгүй хаяад
Алтан шаргал даагаа алдар ноён Жангарт өргөж
Нэгэн сайхан сөнч нь болсон юм санж гэнэ лээ
За орчлонгийн сайхан Минъяны дараа суудаг баатар болохоор
Хурднаараа болохоор хурдан нэрийг олсон
Түргэнээрээ болохоор түрүү нэрийн олсон
Арван зүгийн эрдэм бүхнийг алган дээрээ тавиад
Сэрвис гэснийг алдалгүй мэддэг
Цанхир цагаан морьтой
Салхин Таваг гэдэг чимэгт баатар болно лээ
За Салхин Тавгийн дараа суудаг баатрыг чинь хэлээд ирдэг болохоор
Сарвайж атгасанаа ерөөсөө алддаггүй
Шар сүхээр цавчсанаа ерөөсөө өнгөрдөггүй
Үүдэч Бор Манаа гэдэг баатар суудаг гэнээ лээ
За Бор Манаагийн чинь дараа суудаг баатрыг чинь хэлээд ирдэг болохоор
Эрхт талд юунаас ч өөрөөр
Ер нь айж үзээгүй
Эрх Хар Нүдэн гэдэг баатар гэнээ лэ
За зүүн биенд суудаг баатруудыг чинь
Ахлаад суусан баатрыг хэлээд ирдэг болохоор
Баатар бумбын орондоо
Дайтах цагийн баатар болсон
Давших талын магнай болсон
Боржин улаан Хонгор гэдэг чинь
Энэ биеийн баатруудыг ахлан суугаа гэнэ лээ
За Хонгорын чинь дараа суудаг баатруудыг чинь хэлээд ирдэг болохоор
Тансаг бумбын орноо
Сайн муугийн тайлал үгүй мэддэг
Гүгээн Гүмбэ гэдэг баатар болно лэ
За зүүн биеийн гуравт суудаг баатрыг чинь хэлээд ирдэг болохоор
Буурал халиун хүлгээр ирж
Богд ноён Жангарыг дагасан
Булингарын хөвгүүн Догшин Хар Санал суугаа гэнээ лээ
За Догшин Хар Саналын чинь дараа суудаг баатар болох нээ
Цавчсанаа цагаан чулуу болгодог
Огтолсоноо улаан чулуу болгодог
Хадын чинээ хар сахалтай
Начин Шонхор гэдэг баатар суугаа гэнээ лээ
За Начин Шонхрын чинь дараа суудаг баатар болох нээ
Далан хааны нутагт
Харваачаараа нэр гарсан
Хар хээр морьтой
Сансар Хар Бүргэд гэдэг баатар байсан биш юу
За Сансар Хар Бүргэдийг чинь хэлээд ирдэг болохоор
Шөнө дунд болоход
Хар бүргэд болж
Хашаа манаанд гарч
Өдөртөө болохоор буга марал болж
Харуулдаа гардаг
Хаан ноён Жангарын чинь
Харуулч хийдэг баатар биш юу
За Сансар Хар Бүргэдийн чинь дараа суудаг баатрыг хэлээд ирдэг болохоор
Хятадын чинь хэлийг нь хэлтэртэл нь хэлдэг
Хэдэн мужийн нутгийг чинь
Алан болтол хэлдэг
Оросын чинь хэлийг нь
Оройлдуулан хэлдэг
Орсон гарсан бүхнийг чинь алан болтол хэлдэг
Тангадын хэлийг чинь
Тахилгаар нь хэлдэг
Таван хэлтний нутгийг чинь алан болтол хэлдэг
Уйгарын чинь хэлийг уралдуулан хэлдэг
Үзсэн сонссон нутгийг чинь алан болтол хэлдэг
Монголын хэлийг чинь
Малилзуулан хэлдэг
Махитгай модны чинь хоорондуур нь хэлдэг
Хэлмэрчин Хэ Зэлээ гэдэг баатар байдаг юмсанж гэнээ лээ
За энэ олон баатар чинь
Агт хүлгийн хурдан ширүүн хоёрыг нь
Үздэг газар хамаа байдаг болов гээд
Иртээ зэвсгийн хурц хатуу хоёрыг
Сонжих цагийг нь хэзээ харуулах болов гээд
Гар гараа атгалцаад
Гуя гуяа базалцаад
Эгэм далаа таталцаад
Ийм л олон баатартай юмсанж гэнэ лээ
Written by: Yel Kexi & Uni

Loading...