Lyrics

Чамтай учирснаас хойш дуучин болжээ би Чамайг явснаас хойш хуучин болжээ би Буруу зөвийн дэнсэнд ирээд уул шиг болоогүй ч Бүлээн сэтгэл минь тоглох муушиг болчоогүй Гашуун байсаан чиний нулимсийн амт Ганц л үлдсэн миний сүүлийхийг амс Тийм ээ тийм ээ, миний буруу зөндөө бий Тийм гэж хэлсэн болохоор зүрх өвдөхгүй Өдөр ирэх тусам чи над шиг болж Өдөр ирэх тусам надаас дээрийг хайдаг болж Өдөр ирэх тусам ирэх өдрийг хүлээдэг болж Өдөр ирэх тусам өөрийгөө тэвэрч бүлээцдэг болж Хорвоогийн хууль хагацах нь үнэн Холоос ч хамаагүй харцаараа ховдоглох хүн нь Би л байгаасай, балгах бүр баланд нь шунана Бурам шиг үг урам шиг дутаж ёроолд нь тунана Анхандаа ийм байгаагүйг тэдэнд хэл л дээ Асаасан дурлалын халуунаа тэдэнд хэл л дээ Аравхан минутын өмнөхийг тэдэнд хэл л дээ Аяархан хайртай гэдгээ, надад хэл л дээ Зуу зуун жил, хавар зун намар Зураг шиг охид зулсан цэцэг адил Имрээд үлдээсэн эвхээстэй захиа Эрхэлж урсгасан сэтгэлийн нахиа Дэлгээд тавьсан дэвтэр шиг миний дотор Дэвээд ниссэн хүн чи эрвээхэй адил Бэх нь хатаж амжаагүй шүлгүүдэд минь Буцах замгүй зурагдаад үлдээч дээ Хэзээ нь юм, мөнөөх л янзаараа Хэлгүй дуугуй хүнтэй үлдэх мэт Өөртэйгөө хоёулахнаа үлдлээ Өр зүрхний гунигаа хэндээ ярих вэ? Дуугуй мэт хязгааргүй харанхуй мэт Чамд мэт, өнгөгүй, үнэргүй, аниргүй, бас л завгүй Яруу найрагч, харцандах нууцыг чинь шимтэн эрэлхийлж Бэхний охийг хүртэл цусаа ханан байж би цэнэглэж Гашуудсан үедээ гашуун шорвог нулимсаар Чиний сайхныг холбоод, холбоод, холбоод Би яагаад ч юм аймар complicated Чамайг би илүү хайрладаг өөрийнхөө chain-ээс Би яагаад ч юм аймар complicated Чамайг илүү хайрладаг өөрийнхөө chain-ээс Чамтай учирснаас хойш дуучин болжээ би Хуучин болжээ би Тархин дотор хүчин болж байна энд Таарахаа болиод зөрдөг болжээ тэнд Зүс нь үл үзэгдэх цусан улаан тэнгэрийн хаяанд Хацар дагаж урсах давс төмөр биш болохоор зэврэхгүй Ганц бие, билэг арга үгүй болохоор эвлэхгүй Чи аймар complicated Би яагаад ч юм аймар complicated Чамтай учирснаас хойш дуучин болжээ би Чи аймар complicated Чамайг гээд үү Чамтай учирснаас хойш Чамтай учирснаас хойш
Writer(s): Prakhar Raikwar, Enkhjamts Sharavjamts Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out